Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхлаа 7 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G




Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.

Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүслээ.

Хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээв.


Фото галлерей



Уншсан: 68