Ерөнхийлөгч амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ 1 жилийн өмнө | Davaasuren G
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу нас барсан харамсалтай хэрtг гарсан билээ. Талийгаач төгсөх курсийн оюутан байсан бөгөөд түүнийг нь үл харгалзан цэрэгт албадан татаад байсан.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй өнөөдөр холбогдож, эмгэнэл илэрхийлжээ.
Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, Бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Уншсан: 111