Архинаас үүдэлтэй үхлээр Монгол эмэгтэйчүүд дэлхийд 3-т орж байна
Архинаас үүдэлтэй өвчлөлөөс үүдэж нас барж байгаа хүмүүсийн судалгааг "worldlifeexpectancy.com" сайтаас гаргажээ.
Уг судалгаанд архинаас хамааралтай үхлээр Монгол эрэгтэйчүүд дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бол Монгол эмэгтэйчүүд дэлхийд гуравдугаарт бичигджээ. Харин нийлбэр дүнгээр Беларус улсын араас хоёрдугаарт бичигдсэн байна.
Манай улсад жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 54 литрт хүрчээ. Согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөлд элэгний өөхжилт, элэгний фиброз, архаг гепатит, цирроз зэрэг ордог байна. Эдгээрийн аль ч үе шатанд архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хурц гепатит үүсч, өвчний явцыг түргэтгэж, даамжруулж циррозид хүргэдэг. Архийг таваас дээш жил хэрэглэсэн хүний элэг үрэвсэж, архинаас үүдэлтэй элэгний эмгэгт өртдөг байна.