Найман орон дамжин зугтаж яваа нь Н.Удаанжаргал аж 1 жилийн өмнө | Davaasuren G
Олон улс дамнан оргон зайлж, зугтаад байгаа нөхөр бол “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал аж. Өнгөрөгч есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-руу явсан ч эргэж ирэлгүй өнөөдрийг хүртэл оргон зайлж зугтаж яваа юм. Түүний хувьд Монгол Улсаас Турк улс руу онгоцоор нисч, тэндээсээ цааш Франц, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байна. Цаашлаад Австри улсад очоод цааш Грек гарч, буцаад Нидерланд улсад иржээ. Тэндээс АНУ-ын Лос Лос-Анжелес хот руу яваад, цааш Орландо хотод очжээ. Ийм дүр зураглал гаргажээ. АТГ энэ талаар Н.Удаанжаргал байршлаа ойр ойрхон өөрчилж буй тул мэдээлэх боломжгүй, эрсдэлтэй байна гэсэн юм. Тэрбээр санхүүгийн боломжтой болоод л ийнхүү улс орон хэрэн тэнэж, оргон зугтаж яваа бололтой. АТГ араас нь хөөцөлдөж байгаа ч өдгөө орогноод байгаа АНУ-тай ялтан, сэжигтэн солилцох эрх зүйн гэрээгүй учраас гацаанд орох магадлал өндөр байгаа аж. Н.Удаанжаргалын хувьд ч аль улс оронд орогновол баригдахгүй гэдгээ мэдээж нарийн судалж, тооцож яваа биз ээ.