Ирэх оноос иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах карт олгох асуудлыг ярьж байна

Ирэх оноос иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах карт олгох асуудлыг ярьж байна



Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах  асуудлыг судалгааны түвшинд ярьж эхэлжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шинээр оруулж ирэх 600 автобус шугамд явж эхэлбэл иргэдэд зургаан сарын хугацаатай автобусаар үнэгүй зорчих эрх бүхий карт олгож эхлэх тухай асуудлыг ярьж байна. Иргэд үнэгүй зорчиж эхэлбэл нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт хийхээр ярилцаж байгаа аж..

 


Фото галлерей



Уншсан: 67