Ө.Золбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй, дэвшүүлдэггүй

Ө.Золбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй, дэвшүүлдэггүй



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн гэх бичлэг цахим орчинд цацагдаж олны гайхширлыг төрүүлээд байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй, дэвшүүлдэггүй. Аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ ярьдаг,  мэндчилгээ дэвшүүлдэг" хэмээжээ.


Фото галлерей



Уншсан: 67