Бондын санхүүжилтээр 20 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна

Бондын санхүүжилтээр 20 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна



Нийслэлийн  удирдлагууд ирэх жил гадаад зах зээлд бонд гаргахаар төлөвлөжээ.  Засгийн газрын үнэт цаасны хүүгээс илүүгүй хүүтэй буюу 8.65-аас дээшгүй хувийн хүүтэй эх үүсвэр гаргахаар ажиллаж эхэлсэн  бөгөөд хугацаа таваас доошгүй жил байх аж. Харин бондын санхүүжилтээр Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Хэрвээ 20 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулбал дахин 70 мянган айлын орон сууц барих газрыг чөлөөлж чадах юм байна.


Фото галлерей



Уншсан: 64