Г.Занданшатар: Цалинтай ээжийн 50 мянгын нэрийг солих эсвэл мөнгөн дүнг нэмнэ 1 жилийн өмнө | Davaasuren G
УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд хөндөгдсөн асуудал “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг байлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэн Р.Цэндсүрэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг та дэмжиж байна уу? гэсэн цахим өргөдлийг D Parliament сайтад үүсгэсэн. Энэ санал иргэний 100 мянгаас дээш санал авсан. Нэг бол нэрийг нь солих, нөгөө бол мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна. Шийдэж таарна. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх гэдэг хоёр өргөдөл гаргасан. Энэ бол татварын цогц шинэчлэл хийх асуудал болсон учир ажлын хэсэг гаргасан.
Татварын цогц шинэчлэлтийг яаралтай хийхээр дүгнэлт шинжилгээг хийж, хаврын УИХ-ын чуулганаар оруулах үүрэг өгсөн ч хэрэгжээгүй байсан.
Тус ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлж ажиллаж байгаа. 100 мянгаас дээш санал тавьсан гурван саналын тухайд төрийн санхүүгийн бодлогод шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна. Төсвийн орлого, зарлагаа оновчтой төлөвлөх хэрэгтэй. Нэг цонх хагархай байсаар байвал нөгөө нь хагархай байсаар байна. Тиймээс эмх замбараагүй байдлыг арилгаж, иргэдийн хүсэл сонирхлыг заавал харгалзаж иргэдэд хариуг өгөх ёстой гэв.