Хэний захиалгаар Д.Мөнх-Эрдэнийг дэглэв 1 жилийн өмнө | Davaasuren G
Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангиас Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид энэ сарын эхээр шилжүүлээд байна. Түүнийг хорих 413 дугаар ангид байхад өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулсан байдаг. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнийн эрхэд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн юм. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргаж, 413 дугаар ангийн удирдлагуудад хариуцлага тооцохыг хүсчээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан.Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж, 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүн 14:00-17:00 цагийн хооронд миний гарыг шилэн хүзүүнд авхуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохин зодон эрүүдэн шүүж, миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа.Мөн Б.Нандин-болор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхөд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалтайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна. Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна” гэжээ.