Шүүхээс хилийн хориг тогтоосон мөртлөө давхар 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. хбайдаг. 

Тэгвэл өнөөдөр прокуророос шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу шүүх хурал болж, шүүхээс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзээд Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Шүүх Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан мөртөө давхар нэг сараар цагдан хорих шийдвэр гаргалаа. Энэ нь хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа бөгөөд ял, шийтгэлийг давхардуулан оноодоггүй  билээ. Үүнээс бүх зүйл ойлгомжтой болж байна.

Түүний амыг одоо л хамхих гэж эрх баригчид улайрч буй нь илт. Тиймдээ ч  арав хүрэхгүй хоногт найман хэрэгт яллагдагчаар татаж байх вэ. Хамгийн инээдтэй нь, хятадуудаас Ланд автомашин шантаажилж авсан хэрэгт яллагдагчаар татахад өөдөөс нь ийм мөнгөөр ингэж авсан гэдэг баримт, нотолгоогоо гарган тавихад мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задруулсан хэрэгт дахин яллагдагчаар татсан байна. Монголын хууль хяналтын байгууллага ингэтлээ доройтож, ялзарсныг энэхүү жишээнээс харж болно. 



Фото галлерей



Уншсан: 77