“The Guardian”: Оросын цэргийн нийт хохирлын тоо 300-400 мянга болсон 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Их Британийн Батлан ​​хамгаалах яамнаас  Украины дайнд Оросын тал хичнээн хохирол амссаныг тооцоолжээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-өөс 2023 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Оросын армийн 180-240 мянган цэрэг шархадсан бол 50 мянга орчим хүн амь үрэгдсэн байна. Вагнер группын хөлсний цэргүүдээс  40 мянган хүн шархдаж, 20 мянган хүн амиа алдсан байж магадгүй гэнэ. Тиймээс Оросын талаас нийтдээ 220- 280 мянган орчим шархдаж, 70 мянга орчим хүн амь үрэгдсэн байж магадгүй гэж Их Британийн тагнуулын алба мэдээлсан байна. Оросын армийн нийт хохирол 290,000-350,000 хүн байна. Арваннэгдүгээр сарын дундуур The Guardian сонин барууны мэдээллийг иш татан, Орос Украинд бүрэн хэмжээний цөмрөн довтолж эхэлснээс хойших Оросын цэргийн нийт хохирлын тоо 300-400 мянга болсон гэж тооцоолсон байна. Барууны албаныхан Оросын Украин дахь хохирлын тоонд амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийг багтаасан байна.  


Фото галлерей



Уншсан: 144