УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Бид хувьсгалын шинжтэй реформ хийх цаг болсон 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УИХ-ын чуулганы үеэр үг хэллээТэрбээр "УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ.

Тэрбээр “Сүүлийн үед шатахууны хомсдол, эрчим хүчний тасалдал гээл асуудлууд нийгмийг бухимдуулж байна. Сүүлийн үед ч биш сүүлийн 30 жилд ийм байлаа. Тиймээс бид хувьсгалын шинжтэй реформ хийх цаг болжээ гэж харж байна. Дэлхийн улсын хийгээд байгаа эрчим хүчний шилжилт рүү нэн яаралтай, зоригтой орох шаардлага тулгараад байна. Эрчим хүчний нөөцийн эх үүсвэр, түүнийг нөхөх асуудлаа бүрэн нөхөж чадаагүй бол энэ эрсдэл үргэлжилсээр байна. Хүйтний үед ийм эрсдэл үүсгэхгүй байхад анхааръя. Нийгэм, эдийн засаг, хүн ардын амьдралд маш их эрсдэл тулгараад байна. Тоочвол тоолж баршгүй асуудал менежмент, төлөвлөгөөгүйгээс болж үүсэж байна" гэв.


Фото галлерей



Уншсан: 144