Г.Занданшатар: Гадаадын компаниуд Монголын дотор эмх замбараагүй нөхцөл байдал бий болгож байна 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдаанд өчигдөр ноцтой нэгэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үл үзэгдэгч гар Монголын хамаг бүхнийг зогсоож, хамаг юмыг зохицуулж байна. Цахилгаан станц, газрын тосны үйлдвэрийг хүртэл үл үзэгдэгч гар гацаасан.  Гадаадын компаниуд Монголын дотор эмх замбараагүй нөхцөл байдал бий болгож, дотоодод шатахууны зохиомол хомсдол үүсгэж байна гэх мэдээлэл авсан” хэмээлээ. Төрийн гурван өндөрлөгийн нэг, ҮАБЗ-ийн гишүүн эрхэм ийм мэдээллийг чуулганы индэр дээрээс ийнхүү мэдэгдсэн нь зүгээр ч нэг хэлчихээгүй нь  тодорхой. Тодруулбал, Нүүрсний сонсгол, Эрдэнэтийн 49 хувийн шүүхийн шийдвэр, сонгуулийн томсгосон тойрог ид хэлэлцэж байгаа энэ үед  олон нийтийн сэтгэл зүйг өөр зүйлд хандуулах гэсэн үйлдэл ил болж, үүнийх нь мөрөөр тагнуулын байгууллага орж, шалган тогтоох шуурхай ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газар, ОХУ-ын тусгай албадтай хамтарч шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулсан байна.

Үл үзэгдэгч гар Монголын бүхнийг зохицуулж, зогсоож, гацааж бүхнийг удирдаж байгаа юм бол ер нь энэ улсад эзэн байна уу? Дашрамд, үл үзэгдэгч гар нь гаднын улс руу шувуу болоод ниссэн “сахал” Д.Эрдэнэбилэг гэсэн бор шувуу ч нисээд эхэллээ.


Фото галлерей



Уншсан: 224