Өчигдөр Ховд аймагт +7 хэм хүрч, дулаарчээ
1 жилийн өмнө |
Davaasuren G
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Ховд аймгийн зарим сумын нутгаар нэмэх хэмд хүрч дулаарсан өдөр болжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд +5 градус, Мөст сум +1 градус, Манхан сум +7 градус, Ховд сум +3 градуст байсан нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Харин өнөөдрөөс нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол нэгдүгээр сарын 13-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөв гарчээ.
Уншсан: 178