"One Day" цувралын анхны трейлер цацагджээ 4 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



"Netflix"-ийн хуудсуудаар "One Day" цувралын анхны трейлер цацагдлаа. Дэвид Николлсын 2009 онд гаргасан номноос сэдэвлэсэн тус бүтээлээр 2011 онд кино хийж, гол дүрд нь Энн Хэтэуэй тоглож байсан билээ. "Netflix"-ийн зүгээс хийж буй тус цуврал нийт 14 ангитай бөгөөд хоёрдугаар сарын 8-ны пүрэв гарагт цацагдах юм. Гол дүр болох Эммагийн дүрийг бүтээж буй Амбика Мод гэх бүсгүй нь Энэтхэгээс цагаачлан ирсэн гэр бүлд төрсөн бөгөөд Их Британид насаараа амьдарсан нэгэн байна. Жүжигчин, комедиан, зохиолч мэргэжилтэй. Өмнө нь хэд хэдэн цувралд дүр бүтээж байсан бөгөөд энэ нь түүний хамгийн том гол дүрийн ажил болоод байгаа юм.Декстерийн дүрд харин жүжигчин Лео Вүүдалл тоглож байгаа юм. 


Фото галлерей



Уншсан: 58