Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64 хувиар тус тус бууруулдаг байна 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72 хувь, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63 хувь, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64 хувиар тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна.

Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.


Фото галлерей



Уншсан: 73