Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 12 жил үргэлжилсэн гадаад өрийн дарамтаас гаргаж чадлаа 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласны гурван жилийн ой энэ сард тохионо. Ерөнхий сайд болон түүний танхим гурван жилийнхээ ойгоор ард түмэндээ ажлаа тайлагнахаар зэхэж буй. Үүнээс онцлууштай нь, олон жил ужгирсан өрийг төлж барагдуулсан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гялтайх олон мэдээний нэг байлаа. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Бондын өрийг бүрэн төлж барагдууллаа. Монгол Улс 2024, 2025 онд өр төлөхгүй” хэмээн зоригтойгоор мэдэгдсэн юм. Үүнд, гүйцэтгэх засаглалын тэргүүний   өөрийнх нь манлайлал илүүтэй нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Засгийн газрын 2020 оноос хойш төлж дуусгасан өрийг тоймловол,

2020 онд:

  • Мазаалай бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн.
  • Чингис бондын 200.8 сая ам.долларын өрийг барагдуулсан.
  • 691 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан.
  • 263 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг эцэслэн хаажээ.

2021 онд:

  • Гэрэгэ бондын 266.9 сая ам.долларын зээлийг төлсөн.
  • 746.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан.
  • 216 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг барагдуулсан.

2022 онд:

  • Чингис бондын нийт 662.4 сая ам.долларын өрийг төлсөн. .
  • 532 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан. .
  • 208 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг төлж дуусгасан.

2023 онд:

  • Евро бонд
  • Самурай бонд
  • Хуралдай бондыг бүрэн төлж дуусгав. Ингэснээр Монгол Улс үндсэндээ 12 жил үргэлжилсэн гадаад өрийн дарамтаас гарсан гэж хэлж болно.

Фото галлерей



Уншсан: 137