Монгол Улсад анх удаа Олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнд Францын уран бүтээлчид байрыг эзэллээ 11 сарын өмнө | Davaasuren G
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өчигдөр дүнгээ гаргалаа.
Уралдаанд дараах орны багууд шалгарав.
- Франц Улсын баг
- Монгол Улсын баг
- Бүгд найрамдах Саха Улс /Якут/-ын баг
- ОХУ-ын уран сийлбэрчид орлоо.
Энэхүү арга хэмжээ нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон Улсад өөрийн орныг сурталчлахаас гадна жил бүр уламжлал зохион байгуулагдах эвент арга хэмжээний нэг болж байгаа юм. Олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнийг Монголын Үндэсний мөсөн урлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан бол БОАЖЯ, Соёлын яам дэмжин оролцлоо.