Цагдаа нар аргагүйн эрхэнд хийн буугаар буудаж, үймээнийг намжаажээ 11 сарын өмнө | Davaasuren G
Өнгөрсөн бямба гарагийн амралтын өдөр "S Outlet" дэлгүүрийн агуулах чөлөөлөх худалдаанд иргэд маш олноор очиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Улмаар цагдаагийн ажилтнууд гурван удаа хий буудан иргэдэд анхааруулга өгсөн. Тус дэалгүүр бараагаа үнэ тлбөргүй тараах сургаар иргэд ийнхүү бөөнөөрөө цугларч, үймээн үүсгэсэн юм.
Энэ талаар цагдаагийн байгууллага "Нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "S Outlet" худалдааны төвөөс агуулах чөлөөлөх гэж зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт их иргэн цугларсан байсан. Энэ үед бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагчид зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж, бэртэх бодит эрсдэл гучирүүссэн тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй, асуудлыг зохицуулж чадсан" гэлээ.
Цагдаагийн ажилтан хийн буу ашигласан нь хууль журамдаа нийцсэн үйлдэл бөгөөд тухайн байдалд авч болох боломжтой арга хэмжээ нь энэ байжээ. Учир нь, үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй байсан гэв. Хийн буу нь цагдаагийн ажилтан хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм.
Харин энэ талаар "S Outlet" дэлгүүрийн удирдлагууд " Ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэлбэ голын эрэг дагуух “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг нураах нь зүйтэй гэсэн шийдвэр гарч энэ талаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар танилцуулж байв. Учир нь “S’ Outlets”-ийн барилга Сэлбэ голын голдирлыг зургаан метрээр боосон гэдэг тооцооллыг хотын дарга танилцуулсан. Харин “S’ Outlets” энэ удаад "Агуулахын бараагаа үнэгүй тараалаа. Мөн Цагаан сарын уламжлалт нүнжигтэй багцын худалдаагаа эхлүүлж, нэг барааны үнээр 3,5,10 бараа аваарай" гэх сурталчилгаа явуулсан тул иргэд ийнхүү олноороо цугларчээ.