Өдөрт 250 мл-ээс илүү жимсний цэвэр шүүс тогтмол уувал жин нэмнэ 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Өдөр бүр 100 хувь жимсний шүүсийг нэг шил болон түүнээс дээш хэмжээгээр уух нь хүүхэд болон насанд хүрэгчдийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг болохыг  шинэ судалгааны дүн харуулжээ. Судалгаагаар бага насны хүүхдүүд буюу  11-ээс доош насны хүүхдүүд, 100 хувь жимсний шүүсийг өдөрт 250 мл тутамд нэмэлтээр хэрэглэхэд BMI өсөж байгаа нь батлагджээ.  Хэрэв жимсийг эрүүл хооллолтын нэг хэсэг гэж зөвлөдөг бол 100 хувь  жимсний шүүс яагаад жин нэмэхэд хүргэдэг вэ гэдэг нь судлаачдын анхаарлыг хамгийн их татсан байна.  Тэдний үзэж буйгаар 100  хувь жимсний шүүсийг жин нэмэхтэй холбож буй зүйл нь шингэн илчлэг бөгөөд энэ нь хатуу илчлэгтэй харьцуулахад  жин нэмэхэд хүргэдэг  гэдгийг судлаачид онцолжээ. Зохиогчдын дүгнэлт  Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн зааварчилгаатай нийцэж байгаа бөгөөд зургаагаас доош насны хүүхдүүд өдөрт нэг шилээс бага хэмжээний жимсний шүүс хэрэглэж байх ёстой бөгөөд ердийн шил нь  250 мл байх ёстой гэж тэмдэглэжээ. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд нэгээс доош насны хүүхдэд шүүсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

https://www.cbsnews.com/news/fruit-juice-weight-gain-children-adults-study/


Фото галлерей



Уншсан: 237