БНХАУ-д 60-аас дээш насныхны тоо ирэх 10 жилд 30 хувиар өснө 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Ши Жиньпин 2024 оны шинэ оны мэндчилгэээндээ "Цар тахлын дараах Хятадын эдийн засаг сэргэлтийн эрч хүчээ хадгалж  байгаа бөгөөд бүх Хятадын ард түмэн, тэр дундаа Тайвань "Хятадын үндэстний залуужилтын алдар сууг  хуваалцах ёстой” гэж мэдэгдсэн.

Гэхдээ энэ  бодит байдал дээр уран зөгнөл юм. Цар тахлын дараа ХКН-ын хүлээгдэж буй эдийн засгийн сэргэлт биелээгүй.  ОУВС-гийн таамгаар тус улсын эдийн засгийн өсөлт бүрхэг байна. 60 жилийн турш Хятадын хүн ам өссөн ч сүүлийн жилүүдэд буурсаар байга юи. Өнгөрсөн онд нас баралтын түвшин Хятад улс Маогийн соёлын хувьсгалын эмх замбараагүй байдалд нэрвэгдсэн 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэхдээ үүнээс ч илүү түгшүүртэй нь 2023 оны төрөлт 5.7 хувиар буурсан нь ХКН-ын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт юм. Хятадын ажиллах хүч хумигдаж, хүн ам нь хөгширч байна. Одоо тус улсад 60 болон түүнээс дээш насны 280 сая иргэн байна. Ши Жиньпинийн хэлснээр  залуужихын оронд Хятадад хүн ам зүйн асар том “бөмбөг дэлбэрч” байна.

1980 онд ХКН хүн амын өсөлтийн хурдыг хортой гэж үзэн "Нэг хүүхдийн бодлого" гэж нэрлэгддэг төрөлтийг  төлөвлөх арга хэмжээг эхлүүлсэн. Дараа нь 30 гаруй жилийн турш төрөлтийг бууруулахын тулд албадлагын хүчийг ашигласан. Бүх зүйл маш буруу байсан нь аажмаар тодорхой болсон. Уламжлалт патриархын үзэл баримтлал нь эмэгтэйчүүдийг үр хөндөлт, нярай хүүхдийг хөнөөх, хаях явдал өргөн тархахад нөлөөлсөн. Хятадад одоо 100 эмэгтэй тутамд 110 эрэгтэй ногдож байна. Тэтгэвэрт гарсан иргэдийн тоо ойрын арван жилд 30 гаруй хувиар өснө. Одоогийн тэтгэврийн тогтолцоо үүнийг зохицуулж чадахгүй.

Үүний хариуд ХКН  залуу үеийнхнийг олон хүүхэдтэй болгоход чиглэсэн бодлого баримталж байна.

https://www.yahoo.com/news/china-population-time-bomb-explode-080000262.html


Фото галлерей



Уншсан: 151