Дашваанжил: Манай жолооч зөвшөөрөлтэй замаараа явж байсан 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01 цагийн үед БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин ослын улмаас хий алдаж, дэлбэрсэн харамсалтай үйл явдал болсон.

Тухайн газ тээвэрлэж явсан автомашины жолооч "Хажуугаас гэнэт машин орж ирж мөргөж, газын хоолой задлачихсан. Би гал авалцангуут нь л шууд машинаасаа үсрээд, гүйсэн" хэмээжээ. Цагдаагийн байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэл шөнийн цагаар нийслэлд зорчих зөвшөөрөлгүй байсан хэмээсэн бөгөөд энэ талаар "Дашваанжил" ХХК-ийн ажилтнаас тодруулахад "Одоогоор манай компанийн удирдлагууд хуралдсаар байна. Жолооч маань гурав дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай жолооч. Одоо цагдаагийн газар байцаалт өгч байгаа гэсэн. Манай ажилчид уулын замаар явж болдоггүй болохоор өнгөрсөн шөнө зөвшөөрөлтэй замаараа явж байсан" хэмээлээ.


Фото галлерей



Уншсан: 108