Т.Бадамжунай нарын Давж заалдах шатны шүүх хурлын товыг хоёрдугаар сарын 1-нд зарлалаа 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх саяхан хүлээж авсан. 

Тэгвэл тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг товложээ. Тодруулбал, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг ирэх пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 1-ний  өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болсон байна. 


Фото галлерей



Уншсан: 141