Эрээнээс оруулж ирж байгаа хуурамч архинд хордохоос сэрэмжлүүлэв 10 сарын өмнө | Davaasuren G
Эрээнээс их хэмжээний дуураймал савлагаатай архи, виски ихээр оруулж байгаа аж. Иймд иргэдийг хуурамч архи, вискинд хордохоос сэрэмжлүүллээ. Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бөгөөд гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор нэмэгддэг нэг төрлийн худалдаа бол хуурамч архи, виски. Тиймээс гадаадын нэршилтэй бүтээгдэхүүн авахдаа сав баглааны гоё чамин байдал, хямд үнээс гадна хаяг, шошго үйлдвэрлэсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгах хэрэгтэйг Гаалийн ерөнхий гөзраас санууллаа. Гаалийн байгууллагад хураагдсан архи, вискиг нэгтгэж байгаад устгалд оруулах аж.Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш нийт 500 гаруй гарал үүсэл нь тодорхойгүй архийг гаалийн байгууллага хураажээ.