Дэлхийн улс орнуудын өрийн нийт хэмжээ 313 их наяд ам.доллар болсноор түүхэн дээд хэмжээнд хүрчээ 10 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



 Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын өрийн нийт хэмжээ 313 их наяд ам.доллар болсноор түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ лхагва гарагт мэдээлжээ.  Өнгөрсөн онд улс орнуудын өр 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдэж, нийт өрийн хэмжээ 313 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг тус байгууллагын тайланд дурдсан байна. Үүний сацуу дэлхийн өр, ДНБ-ий харьцаа гурав дахь жилдээ дараалан буурсан нь тэнцвэртэй, төлөвшсөн зах зээлүүдээс шалтгаалжээ. 2022 онд дэлхий дахины өр ойролцоогоор долоон их наяд ам.доллароор буурч байсан бол 2023 онд 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдсэн болохыг холбогдох тоо баримт харуулж байна. IIF-ийн мэдээлснээр, нийт өрийн хэмжээ 10 орчим жилийн өмнө 210 их наяд ам.доллар байжээ. Дэлхийн нийт өрийн 55 орчим хувь нь АНУ, Франц, Герман зэрэг хөгжингүй орнуудад ногдож байна. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ мөн нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хөгжингүй орнуудын нийт өр 208.3 их наяд ам.долларт, хөгжиж буй орнуудын нийт өр 104.6 их наяд ам.долларт хүрчээ. IIF-ийн мэдээллээр, өнгөрсөн онд айл өрхүүдийн өр 59.3 их наяд ам.доллар, улс орнуудын өр 89.9 их наяд ам.доллар, санхүүгийн бус компаниудын өр 94.4 их наяд ам.доллар, санхүүгийн байгууллагуудын өр 69.4 их наяд ам.долларт хүрсэн байна.


Фото галлерей



Уншсан: 260