Хунт нуур балет энэ сард улсын драмын эрдийн театрт тоглогдоно 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет гуравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийн бичиж анх Юлиус Резингер дэглэн 1877 оны гуравдугаар сарын 4-нд Оросын Их театрын тайзнаа тоглогджээ. Өдгөө дэлхийн олон олон театрын тайзнаа хамгийн их тоглогдсон бүтээлийн нэг болсон билээ. Манай улсад 1975 оны зурагдугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглож байжээ. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж үзэгчдийн хүртээл болгосон. 

Бүжгэн жүжгийн үзэсгэлэнт гүнж Оддеттагийн дүрийг Германы эртний домгоос сэдэвлэн бичсэн. “Хунт нуур” бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан үзэсгэлэнт гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг харсан ханхүү Зингфрид түүнд дурласнаар үйл явдал өрнөдөг. Балетийн чимэг болсон өөр нэг дүр бол хар хунгийн дүр билээ. Энэ дүрийн хийх 32 эргэлт бол бүжигчнээс асар их чадвар шаарддаг. Хүн бүхний мэдэх хунгийн дөрвөлийн хэсгийг ч мартаж боломгүй билээ.


Фото галлерей



Уншсан: 197