Балтиморын гүүр нурлаа 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



АНУ-ын Балтимор хотын Фрэнсис Скотт Кей гүүрийг чингэлэг хөлөг онгоц мөргөсний улмаас зургаас хүн сураггүй алга болоод байна. Эргийн хамгаалалтын алба эрэн хайх ажиллагааг түр зогсоож, сэргээн босгох ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдэв. 2,6км(1,6миль) гаруй урттай гүүрээр хэд хэдэн машин явж байх үед хөлөг онгоц тургуурийг мөргөн нураажээ.

Шри Ланкийн нийслэл Коломбо руу явахаар 00:45 цагийн орчимд Порт Бризийн терминалаас хөдөлсөн тус хөлөг онгоц боомтоос гарахдаа осол гарч болзошгүй талаар Мэрилэндийн тээврийн албаныханд мэдэгдсэн АНУ-ын засгийн газар мэдэгдээд байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр хөлөг онгоцонд “эрчим хүчний асуудал” гарсан .Сураггүй болсон зургаан хүнийг нисдэг тэрэг, аврах баг гарган хайж байгаа. Хоёр хүнийг уснаас татан гаргаж авснаас нэг хүний биеийн байдал хүнд байна гэв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Балтимор руу аль болох хурдан очиж эрэн хайх, аврах ажлыг нэн тэргүүнд тавих ёстой мөн холбооны засгийн газар гүүрийг ахин засах зардлыг бүрэн төлнө гэж мэдэгдлээ.


У.Цогжавхлан


Фото галлерей



Уншсан: 208