
Энэ хавар юу өмсөх вэ
Загварын салбарт 1960, 2000-иад
оны тренд хувцаслалтууд эргэн ирлээ. Цар тахлын дараах загварын сэргэлтэд
голчлон гар аргаар хийсэн хувцаснууд ноёлох байр суурьтай байна. Өдөр тутмын энгийн
загвараас гадна илүү албан ёсны, язгууртан хэв маягийн дүр төрх эргэн ирлээ.
Өргөн өмд пиджакны
хослол
Нэгээс хоёр товчтой пиджак, газар шүргэсэн урт өмд бол энэ жилийн голлох тренд загварын нэг. Өнгөний хувьд завсрын зөөлөн өнгөнөөс гадна нэг өнгөөр дагнасан байх нь чухал.
Бэлхүүсээ
гайхуул
Энэ жил бэлхүүс тодотгосон төрөл бүрийн оёдол эсгүүр, бүс моод таны хувцаслалтын нэг хэсэг байх ёстой.
Богино өмд
Энэ жил богино өмд ажил хэрэгч хувцаслалтанд голлох үүрэг гүйцэтгэнэ. том пиджак богино өмдний хослол таныг гайхалтай харагдуулна.
Нэвт гэрэлтэх торон
хувцаслалт
Таны гоолиг биеийг тодотгож өгөхөөс гадна илүү загварлаг дур булаам төрх бий болгоход тусална.
Өргөн жийнс
Том өмсгөлтэй өргөн жийнс бол энэ жилийн тренд загварын нэг. Өмнөх жилүүдэд бэлхүүс хүртэлх өндөр суудалтай өргөн жийнс моод болж байсан бол энэ удаад ташаа хүрсэн өндөртэй, урт өргөн жийнс тренд болоод байна.
Давхарлаж өмсөх
Трико эсвэл нүцгэн бие нь дээрээ банзал өмсдөг цаг нэгэнт ард хоцорчээ. Өргөн өмд, шулуун загварын амд нь дээр банзал давхарлан өмсөх нь илүү загварлаг харагдуулж байгаа аж. Үүнээс гадна 2000 оны голлох загвар болох өмд даашинзны хослол иргэн ирлээ. Нимгэн зуны даашинз, өндөр суудалтай жийнс тухайн үед залуучуудын тренд байсан бол өдгөө ч ахин шуугиулж байна.
Нэхмэл хувцаснууд
Нэхмэл загварлаг даашинз болоод бүхий л нэхмэл хувцаснууд охид бүсгүйчүүдийн дунд тренд болоод байна. Үүл мэт хөнгөн зөөлөн эрхэмсэг хийгээд чамин загварлаг байдал нь удаан хугацаанд моодноос гарахгүй бололтой.
Үслэг хүрэм
Үслэг хүрэм бол хэзээд таны хувцасны шүүгээнд байх ёстой гоёл юм. Намар өвлийн заагт юу өмсөхөө мэдэхгүй байвал тэр танд тохирох хамгийн дэгжин хувцасны сонголт болж хэзээд загварлаг харагдуулна.
Улаан трико
2000-иад оны загварын чиг хандлага болох тод өнгийн триконууд эргэн иржээ. 2023 оны намар, өвлийн загварт улаан өнгө голлосон. Үүний дараа улаан трико моод болж Тик Ток, болоод бусад сошиал орчинд тренд болж байна.
У.Цогжавхлан