Өглөөний цайг өөртөө

Өглөөний цайг өөртөө



Эрүүл байх, зөв хооллохын үндэс нь өглөөний цай заавал уухаас  эхлэлтэй. Яагаад өглөөний цайг өөртөө гэдэг учрыг тайлбарлая өглөөний цайн бодисын солилцоог эрчимжүүлж, цусан дахь сахрын хэмжээг тогтмол байлгаж, өлсөх мэдрэмжийг багасгаж өдрийн турш хэт их идэхээс сэргийлдэг гэж эрдэмтэд нотолжээ.

Хэрвээ та жингээ барихыг хүсэж байвал заавал өглөө цайгаа уухыг зөвлөе. Өглөөний цайгаа ууснаар таргалалт илүү бага өртөх, биеийн жин буурах, жингээ тогтмол хянахад тустай.Үүгээр ч зогсохгүй ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлт, шинэ зүйл шинээр сурах, хүлээж авах, ходоод хамгаалах, даралт ихсэх, харвалт, чихрийн шижин өвчнөөс хүртэл сэргийлдэг.

Одоо болтол өглөө босоод өчигдрийн хоолоо халааж иддэг хэвээрээ юм биш биз. Хоносон хоол ходоодонд шарх үүсгэх цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.

Юу хийж идэхээ мэдэхгүй байвал дараах зөвлөгөөг хүргэе:

Бүхэл үр, уураг, жимс, ногоо, эрүүл өөх тос бол хамгийн сайн өглөөний цай юм. Өглөө өөх тостой зүйл идэх нь дуршил бууруулдаг. Харин бүхэл үр, жимс, ногоогоор өөрт хэрэгтэй амин дэмээ нөхөх боломжтой. Бүхэл үр өөртөө  төмөр, кальци, магни, уургыг маш ихээр агуулдаг. Эрүүл өөх тос нь авакода, бяслаг, чанасан өндөг, хар шоколад, чиа үр юм.

 


Фото галлерей



Уншсан: 183