Шакирагийн шүтэн бишрэгчид Таймс талбайг дүүргэлээ

Шакирагийн шүтэн бишрэгчид Таймс талбайг дүүргэлээ



Колумбын супер од, Шакира Нью-Йорк хотын Таймс талбайн TSX тайзан дээр мягмар гаригт үнэгүй тоглолт хийлээ. Дуучин бүсгүйн 40,000 гаруй шүтэн бишрэгчид цугласан нь шинэ жилийн баяраар ч цуглаагүй хамгийн олон хүнийг уг талбайд нэгтгэсэн тоо боллоо гэж Биллбордоос мэдээллээ.

Тэрээр шинэ цомгоо цацагдсаны баярыг тэмдэглэж 20 минут үргэлжлэх тоглолт хийсэн. Тоглолтын үеэр TQM,” “Cómo Dónde y Cuándo,” “Te Felicito,” “Puntería зэрэг дуунуудаа дуулжээ.”Өдгөө 47 настай дуучин бүсгүй өнгөрсөн жил гэр бүлийн асуудлаас болоод нэлээд олны анхааралд өртсөн юм. Дуучин бүсгүйн шинэхэн цомгийн нэр “Las Mujeres Ya No Lioran(эмэгтэйчүүд уйлахаа больсон) нэртэй юм. Энэ цомог 24 цагийн дотор 2024 оны хамгийн их цацагдсан цомог болжээ. 



Фото галлерей



Уншсан: 200