
Энэ амралтын өдрөөр гэр бүлээрээ юу хийх вэ
Амралтын өдрийг гэр бүлээрээ ая тухтай дурсамжтай
өнгөрөөхийг хүссэн хүн бүхэнд дараах үзвэр үйлчилгээний хуваарийг газруудын мэдээллийг хүргэж байна.
Гуравдугаар сарын 31нд 12:00 цагт Монгол улсын хүүхэлдэйн театр “Манжин” хүүхдийн жүжиг тоглогдоно. Гурван наснаас дээш насны бүх хүүхдүүд үзэх боломжтой. Тасалбар захиалга: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр "Манжин" (puppet.mn)
Богд хааны музей
Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн
цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн
нэг юм. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн
газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд
байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл
бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндсэн
суурь буй болжээ.
Тасалбарын үнэ: том хүн-15000, ахмад настан-8000, оюутан-5000,хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-16 насны хүүхдэд үнэгүй
Чойжин
лам сүм музей
Өдгөө
Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын түүх, шашин, соёлд холбогдох
цогцолбор дурсгалын нэг нь Чойжин ламын сүм музей юм. VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Чойжин лам
Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулж 1899-1901 онд бүтээсэн гэр өргөө
нь 1903 оны өвлийн сүүл сард шатаж тухайн үеийн газар шинжээч “Далхын Дэнж “ буюу
одоогийн Чойжин ламын сүм музейн суурь тавигджээ.
Тасалбарын үнэ: том хүн-15000, ахмад настан-6000, оюутан-8000, 18 нас хүртэлх хүүхдэд үнэгүй
Монголын Уран Зургийн Галерей
Орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах,
дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болоод урлагийн боловсрол олгох
зорилго чиглэлтэй 1991 онд байгуулагдсан.
Тасалбарын үнэ: том хүн-10000, оюутан-5000, 16нас хүртэлх хүүхдэд үнэгүй
Байгалийн Түүхийн Музей
Судар бичгийн хүрээлэнгийн судлаачид 1921-1924 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч Монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг цуглуулах, бүртгэл тодорхойлолт бичих ажлыг гүйцэтгэж улмаар 1924 оны 12 дугаар сарын сүүлчээр музей болж үүд хаалгаа нээжээ.
Ертөнцийн үүсэл хөгжил
2. Амьдралын үүсэл хөгжил
3. Биологийн олон янз байдал гэсэн
давхруудад хуваагддаг.
Тасалбарын үнэ: том хүн-15000, оюутан-3000, өндөр настан хүүхэд үнэгүй
Улаанбаатар амьтны хүрээлэн
Хүүхдийн паркт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 200
гаруй төрлийн амьтантай жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Тасалбарын үнэ: 8000