Ромын Пап дайны эсрэг уриалга гаргалаа

Ромын Пап дайны эсрэг уриалга гаргалаа



Христийн шашинтнуудын хамгийн том баяр болох “Улаан өндөгний баяр” гуравдугаар сарын 31-ны өдөр болж өнгөрлөө. Хуанлигийн зөрүүнээс болоод Католикт шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Энэ онд үнэн алдарт шашинтнууд тав дугаар сарын 5, католик шашинтнууд гуравдугаар сарын 31ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг баярыг тохиолдуулна Ромын Пап лам Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ Украйн болоод Газрын зурваст болж буй дайныг зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ “Зэвсэгт хүчнээр энх тайвныг тогтоодоггүй” гэжээ. Түүгээр ч зогсохгүй “газрын зурваст байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аравдугаар сарын 7 нд баригдсан хүмүүсийг суллах, нэн даруй галаа зогсоохыг” Пап лам уриаллаа.

Мөн тэрээр Олон улсын эрхзүйн зарчмын дагуу Орос,Украйныг олзлогдсон цэргүүдээ солилцохыг уриалжээ.

У.Цогжавхлан

 


Фото галлерей



Уншсан: 229