
Сөүлийн оройн нислэгээр хоёулаа нисвэл нэг нь үнэгүй
Өнөөдөр буюу
дөрөвдүгээр сарын нэгнээс 30-ны өдрийг дуустал Миат ТӨХК Сөүл чиглэлийн оройн
нислэгүүддээ нэг дээр нэмэх нэг урамшуулал зарлажээ.
Тодруулбал хоёр зорчигч хамтдаа тийз худалдаж авсан тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хоёр дахь зорчигч зөвхөн такс, хураамж төлөөд үнэгүй зорчин гэсэн үг. Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Мөн үнэгүй тийзээр зорчих зорчигчдын тоо хязгаартай.
У.Цогжавхлан
Уншсан: 297