Чихэрлэг зүйл идээд л сэтгэл дээрдэнэ гэж үү

Чихэрлэг зүйл идээд л сэтгэл дээрдэнэ гэж үү



Сэтгэл шаналсан, түгшсэн, унасан үедээ зарим хүмүүс хэт их идэх хандлагатай байдаг. Үүнийгээ бид шаналлаасаа гарах арга гэж үздэг. Сэтгэл гутралын үед хүмүүс огцом таргалах, турах шинж ажиглагддаг. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.

Амттай зүйл идэх нь бидний тархи, бие организмд таашаал өгдөг. Амттай хоол идэхэд богино хугацаанд ч хамаагүй тайвшрал ирж, тархинд аюулгүй, эсэн мэнд байгаа гэсэн дохио очдог байна. Гэхдээ эдгээр сэтгэл санааны байдал яг юунаас үүссэнийг олж тогтоогоогүй тохиолдолд түгшүүр эргээд л ирэх болно" гэж сэтгэл зүйч Анна Сметанникова хэлжээ. Чихэрлэг амт нь зөөлөн, дулаан тэврэлтийг санагдуулдаг гэнэ. Тиймээс ийм мэдрэмж дутагдах үед бид зүсэм бялуу болон бусад ижил төрлийн чихэрлэг амт руу тэмүүлдэг байна. Бид чихэрлэг зүйлс идэхэд хайр, халамж мэдэрдэг. Гэвч сэтгэл гутралын үед их хэмжээний сахар агуулсан хүнс хэрэглэх нь сэтгэл түгшлийг улам бүр нэмэгдүүлдэг гэж АНУ-ын Канзасын их сургуулийн судалгаагаар нотлогджээ. Сэтгэл зүйн дарамтад өртсөн хүмүүс чихэрлэг зүйл идэх хэт их хандлагатай энэ үедээ хэт их чихэрлэг зүйл идэх нь сэтгэлзүйн байдлыг тань бүр дордуулна гэж тус судалгаагаар нотлогджээ.

Их Британийн “Анагаах ухааны таамаглал” сэтгүүлд нийтлэгдсэнээр  чихэрлэг зүйл хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх дэлхийн хэмжээний судалгаанд дүн шинжилгээ хийж, чихрийн хэт их хэргэлээ нь хүний биед үрэвсэл үүсгэдэг үүнээс үүдэлтэй зарим гормоны өөрчлөлт тархинд сэтгэл зүйн хямрал үүсгэдэг гэж тэмдэглэжээ.

Чихрийн оронд хэрэглэж болох зүйлс

  •         Зөгийн бал
  •        Жимс
  •         Бурам

У.Цогжавхлан

 


Фото галлерей



Уншсан: 225