Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японд буулаа

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японд буулаа



Хойд Солонгосын хөөргөсөн пуужин мягмар гаригт өглөө 06:52 цагийн орчим Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж Токиогийн албаны газраас мэдээллээ. Пуужин эдийн засгийн онцгой бүсэд унасан ч ямар нэгэн хохирол учруулаагүй байна.

Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан юм. Хатуу түлшээр ажилладаг пуужин шингэн түлшээр ажилладаг пуужингаас илүү хурдан харвах боломжтой ба Хойд Солонгос  нам өндөрт удаан хугацаанд нисэж чаддаг далавчит пуужингуудыг нэг, хоёрдугаар сард туршсан байна. Пхеньян баллистик пуужин дээр  тактикийн цөмийн цэнэгт хошуу суурилуулахыг оролдохоос гадна  “газар-хөл” ангиллын шинэ пуужин туршсанаа зарласан юм.

Хойд Солонгосын  арми гуравдугаар сарын 18-нд хэт том олон пуужин харвагч гэж нэрлэдэг ойрын тусгалтай баллистик пуужингаар харвах сургуулилт хийсэн байна.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дор хаяж зургаан пуужин нэгэн зэрэг харваж буйг харуулсан видео, гэрэл зургийг нийтэлжээ. Пхеньян мөн гуравдугаар сарын 19-нд шинэ төрлийн дунд тусгалын хэт авианы пуужингийн хатуу түлш хөдөлгүүрийн газрын тийрэлтэт туршилтыг амжилттай хийснээ зарлав. Туршилт амжилттай болсон нь төслийг дуусгах боломжийг олгосон гэжээ.

 


Фото галлерей



Уншсан: 225