Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс 400 гаруй хүн үйлчилгээ авсан байна 8 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн болон яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, асуулт хариулт авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд бүртгэлтэй нийт 3148 хүн байгаагаас насанд хүрэгчид 2733, хүүхэд 415, дотооддоо бүртгэсэн нийт 152 хүн байна. 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давтагдсан үзүүлэлтээр 408 хүн үйлчилгээ авсны 71.2 хувь буюу 304 нь хүүхэд, 28.9 хувь нь насанд хүрэгч байна. Үүнээс хүүхдийн хэл засал 37.8 хувь, хөдөлмөр засал 37.5 хувь, хөдөлгөөн засал 23 хувь, сэтгэл засал 1.6 хувийн тус тус үзүүлэлттэй байна. Харин насанд хүрэгчдийн хувьд хөдөлгөөн засал 37 хувь, хөдөлмөр засал-44.3 хувь, сэтгэл засал 18.5 хувь тус тус үзүүлэлттэй байна.

 

 


Фото галлерей



Уншсан: 100