Гол гаталж яваад амиа алдсан иргэний цогцсыг оллоо

Гол гаталж яваад амиа алдсан иргэний цогцсыг оллоо



Тодруулбал Архангай аймаг, Тариат сум, Мөрөн багийн “Хүрмийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т / хоёр хүн “Чулуут” голоор гарч яваад нэг нь осолдсон дуудлага дөрөвдүгээр сарын 6-ний өдөр 21:40 минутанд тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тариат сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 7-ны 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн “Хавчигийн-ам “ гэх газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 


Фото галлерей



Уншсан: 196