УИХ-ын гишүүдэд хяналт тавих уу

УИХ-ын гишүүдэд хяналт тавих уу



Удахгүй Монгол улсад ээлжит сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор сонгогч та дөрвөн жилийн өмнө өөрийн сонгосон гишүүний мөрийн хөтөлбөрийн дагуу хийсэн ажлыг шалгах, хянах боломжтой боллоо.

Тойрогтоо шинэ ажил хийх нь үндсэн ажлын нэг мөн боловч нөгөө талаас хууль батлах иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь илүү чухал билээ.УИХ-ын чуулганы ирцийг жил бүрийн хавар болон намрын чуулган тус бүрээр харуулсан. Ингэхдээ чуулганы хуралдаан бүрийн ирц, хоцорсон хугацааны нийлбэр дүнг оруулж тооцсон. 

Ирцийн мэдээллийг бүртгэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан чуулганы хуралдааны тэмдэглэлийг эх сурвалж болгон ашиглажээ. Та өөрийн сонгосон гишүүний хурлын ирц, улс төрчдийн баталсан хууль, хэлэлцэж буй хуулийн төслүүдийг ч харах боломжтой. 

UIH.mn



Фото галлерей



Уншсан: 166