Казакстан улсын эдийн засгийн сайд асан эхнэрээ хороожээ

Казакстан улсын эдийн засгийн сайд асан эхнэрээ хороожээ



Казакстан улсын эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеноваг бүтэн найман цагийн турш тарчлаан, зодож хэрцгийгээр хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Тодруулбал Бишимбаев өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хамаатныхаа зоогийн газар эхнэрийнхээ толгой руу удаа дараа хүчтэй зүйлээр цохиж, боомилж, зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсны улмаас амиа алджээ. 

Бишимбаевын талаас" Эхнэрээ алах зорилго байгаагүй" хэмээн мэдэгджээ. 

Шүүх хуралдааны үеэр прокурорын  мэдээлснээр сэжигтэн эхнэрээ хамаатнууд, найзуудтай нь уулзахыг хориглоод зогсохгүй, үйл хөдлөл гар утасны дуудлагуудыг нь хянадаг байсан нь тогтоогджээ. Амиа алдахынхаа өмнө бүсгүй салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. 


Фото галлерей



Уншсан: 898