Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ
- 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль
- 1987-1990 Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги
- 1990-1993 Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны тавугаарр сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007 оны арваннэгдүгээр сард цугларан ирж, МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгажээ.
Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байдаг. Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвижээ.
Түүний төрөл төгсөд, эр гэр, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.