Сэтгүүлч Н.Өнөрцэцэг сонгуульд нэр дэвшинэ
Нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.
Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
- Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.
Гэвч гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад түүнийг сэтгүүлчийн ажлаа хийх эрхийг нь хязгаарлаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, ардчилалд халдсан үйлдэл гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэний ч эрхийг хязгаарлах үндэслэл үгүй. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нь амлаж аваад өрсөлдмөөр байна. Тэр Боловсролын зээлийн сангаас авсан зээлийнхээ хүүг төлөөгүй, сураагүй мэдээлэл гарсан. Үүнийг нь тодруулсны төлөө намайг мийни хүүхдүүдийн ээж, аавай нь яаж цовдолж байгааг та бүхэн харж байна уу. Би Б.Энхбаярыг төрд удаан байлгахгүй, тойрогт нь нэр дэвшинэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.