
Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нурааж ахин барина
Ашиглалтын
шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүд
хэрэгжүүлнэ. Одоогоор 1444
өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулаад байна.
Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй
409, ашиглахыг хориглосон 357 барилга байгааг
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзан, хотын баригажилт, баримталж буй бодлогыг
танилцуулахдаа дурдав. Нийслэлд барилгын салбарын үйл
ажиллагаа явуулж буй 700
гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байна.
Улаанбаатар хот олон төвт хот болохыг зорьж, хоёр хотын төв,
таван дэд төвийг байгуулах
юм. Дэд төвүүд байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29
хувиар багасна гэж тооцоолжээ. Одоогоор Баянхошуу,
Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд
бүтцийг барьж байна. Ингэснээр шинээр
182300 ажлын байр бий болох
юм. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв
байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь Хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь
барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын
замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах,
Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60
хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсныг Хотын дарга хэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.