Та жирэмслэх болгондоо нас нэмж байгаа гэвэл итгэх үү

Та жирэмслэх болгондоо нас нэмж байгаа гэвэл итгэх үү



Нью-Иорк хот Колумбын Их сургуулийн нийтийн эрүүл мэндийн Мэйлмэн сургуулийн эрдэмтэд 1735 хүний  эрүүл мэндийн түүхийг тэдний генетикийн мэдээлэлтэй харьцуулан судалжээ. Судалгаанд хамрагдсан 825 эмэгтэй жирэмслэх бүрд биологийн нас нь 2-3 сараар нэмэгдэж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Судалгааны тайлан “Үндэсний Шинжлэх ухааны Академийн эмхэтгэл” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд тус сэтгүүлд “Жирэмслэлт нь биологийн хөгшрөлтийг түргэсгэдэг болохыг бид олж тогтоолоо. Залуу, төрөх насны эмэгтэйчүүдэд энэ үйл явц илт ажиглагдсан. Бид эдгээр эмэгтэйчүүдийг удаан хугацааны турш дагасны эцэст жирэмслэлт бүр эмэгтэйчүүдийн биологийн наслалтад нөлөөлж буй нь харагдлаа” гэж судалгааг ахалсан Колумбын Наслалтын Төвийн ажилтан Кален Райан ярьжээ.


Фото галлерей



Уншсан: 215