Элчин сайд Ричард Л. Буанган “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа 8 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Л.Буанган тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт зочилж, ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Элчин сайд Ричард Л. Буанган болон Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагын баг угтан авч, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайд, Элчин сайдын яамны төлөөлөгчид компаниас хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүд, Тавантолгой төмөр замын өртөөний үйл ажиллагаа, түүний дотор саяхан хүлээн авсан, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр зүтгүүрийг үзэж сонирхлоо.

Элчин сайд Ричард Л. Буанган Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  халуун дотноор угтан авч, уурхай болон хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан компанийн хамт олонд талархал илэрхийллээ.



Фото галлерей



Уншсан: 222