Нохойтойгоо хамт онгоцоор зорчих боломжтой болжээ

Нохойтойгоо хамт онгоцоор зорчих боломжтой болжээ



Нохойтойгоо хамт онгоцоор зорчих боломж бага. Жижиг нохойг зориулалтын торонд хийгээд суудлынхаа дор аваад явах боломжтой ч том биетэй нохойгоо ачаа руу илгээхээс өөр аргагүй. түгээмэл биш ч нохойг өөр газар руу илгээх, тээвэрлэх хайхрамжгүй ханддаг тохиолдлууд байдаг байна.

Тэгвэл нохойдоо ихээхэн анхаардаг мөнгө зарцуулах чадамжтай үйлчлүүлэгчдийн хувьд асуудлыг шийдвэрлэхээр "Bark Air" агаарын тээврийн компани шийдвэрлэхээр зорьж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс зорчигчид "Culfstream 550" онгоцонд тийз захиалж, нохойтойгоо хамт гол хэсэгт суух боломжтой ажээ. 

"Bark Air" компани Нью-Йорк, Лос Анжелес хоёр талын чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдсэн. Цаашдаа Нью-Йоркоос Лондон руу сардаа хоёр удаа нислэг хийнэ. АНУ доторх нэг талын нислэгийн тийзийн үнэ 6000 ам доллар, тив дамнасан нислэгийн үнэ 8000 ам долларын үнэтэй.  


Фото галлерей



Уншсан: 28