
Плейтайм Азийн тэргүүлэх хөгжмийн наадмын нэг боллоо
22 дахь жилдээ зохиогдож буй Плейтайм хөгжмийн наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө онцлог. Нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид, уран бүтээлээ хүргэж, 21 улсын 50 гаруй хамтлаг уран бүтээлчээс бүрдсэн 180 гаруй бие бүрэлдэхүүн оролцох хөтөлбөр гаргаснаар Плейтайм Азийн тэргүүлэх хөгжмийн наадмын нэг боллоо.
Тус наадам 2024 оны 7-р сарын 4,5,6,7 өдрүүдэд Налайх дүүрэгт шинэхэн зассан талбайд болно. Шинэ талбайн өдөртөө 40,000 үзэгч хүлээн авах ба үүний 2000 нь хөгжмийн аялал жуулчлалаар зорин ирж буй жуулчид, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран Нийслэлийн эдийн засагт 8-10 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгоно.
Плейтаймын онцлох уран бүтээлчид:
- Post-metal урсгалаар уран бүтээлээ туурвидаг Америкийн алдарт "'DeafHeavan"' хамтлаг
- Домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох "alternative rock" урсгалаар тоглодог "Teenage Fanclub" хамтлаг
Өмнөд Солонгосын "Idiotape" хамтлаг
- Шведийн домогт метал "Vomitory" хамтлаг
Японы алдарт "TOE" хамтлаг
- Өвөрмонголын "Narabara" хамтлаг
Шведийн домогт метал "Vomitory" хамтлаг