
Б.Отгон-Өлзий морьт харвааны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
"Азийн морьт харвааны холбоо"-ноос Казахстан Улсын Шымкент хотноо морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд 14 улсын 60 тамирчин оролцсоноос Монголын морьт харвааны холбооны “Хан Монгол” клубын тамирчин Б.Отгон-Өлзий "жамбы" буюу зоос харвах төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.
Уншсан: 162