Олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд үргэлжилж байна
Тавдугаар сар бол спортынхны хувьд тун чухал сар юм. Энэ сард олимпын эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байгаа билээ.
2024.05.09-12: Парисын олимпын эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлчийн тэмцээн Туркийн Истанбул хотод болно.
2024.05.03-05: Жүдо бөхийн дэлхийн цуврал “Их дуулга” тэмцээн Тажикистаны Душанбе хотод болно. Монголын шигшээ багийн 17 тамирчин зодоглоно.
2024.05.10-12: Казахстаны Астана хотод жүдо бөхийн “Их дуулга” үргэлжилнэ. Тэмцээнд Монголын шигшээ багийн 12 тамирчин бүртгүүлэв.
2024.05.19-24: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болно.
2024.05.23-06.03: Парисын олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн Тайландын Бангкок хотод болно.
2024.05.03-05: Парисын олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Японы Үциномяд болно. Тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг оролцоно.
2024.05.13-14: 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал Макао “Мастерс”-ын эрх олгох тэмцээн Хятадад болно. Монголоос гурван баг оролцох юм.
2024.05.16-19: Парисын олимпын эрх олгох сүүлийн том тэмцээн Унгарын Дэбрецен хотод болно. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.
2024.05.26-27: Эдмонтон “Мастерс”-ын эрх олгох тэмцээн Хятадад болно. Монголоос “Завхан” баг оролцоно.
2024.05.22-06.16: Төв болон Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн Балбын нийслэл Катманду хотод болно. Монголоос таван баг оролцох аж.
2024.05.10-26. 2024 Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чех улсад болно.
2024.05.01-09: Аваргуудын лиг, Европа лиг, Конференс лигийн шөвгийн дөрвийн тоглолтууд болно.
Уншсан: 172