Налайх дүүргийн сургуулиудад“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалт” боллоо 6 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Налайх дүүргийн хамран сургах тойргийн сургуулиудын нийгмийн ажилтнууд, сургуулийн сэтгэл зүйч нарт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалт”-ыг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Налайх дүүргийн ЗТДГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж 20 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Тус сургалтаар хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах, дэд бүтэц, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг мэдээллүүдийг хүргэж, Дохионы хэлний анхан шатны мэдлэгийг олгож,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж ажиллалаа.


Фото галлерей



Уншсан: 126