Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ

Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ



 Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Сесар Луис Менотти 85 насандаа таалал төгссөн тухай тус улсын хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ.


Аргентины шигшээ багийн одоогийн захирал, шигшээ багаа дэлхийн аварга болгож байсан дасгалжуулагч асан Сесар Луис Менотти нас барсанд гүнээ эмгэнэж байна гэж Аргентины хөл бөмбөгийн холбоо X хуудсандаа бичсэн байна.


С.Менотти 1978 онд Аргентиныг эх орондоо анх удаа дэлхийн аваргад түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Улмаар аргентинчууд дахин хоёр удаа ДАШТ-д түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Катарт аваргын цомыг өргөсөн билээ.


1978 онд Буэнос-Айрест болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод С.Меноттигийн дасгалжуулсан залуус нэмэлт цагт Нидерландын багийг 3:1 харьцаагаар хожиж байлаа.


Барселона”, “Атлетико Мадрид-ын дасгалжуулагч асан тэрбээр цус багадалтын улмаас эмнэлэгт хэвтсэн тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлж байв.


Түүний дасгалжуулж байсан Испанийн БарселонаАтлетико Мадрид”, Аргентины “Бока ХуниорсРивер Плейт клубүүд эмгэнэл илэрхийлжээ.




Фото галлерей



Уншсан: 43